Гишүүнчлэл
Платформын гишүүн болохын тулд хэрэглэгч үнэн зөв мэдээллээр бүртгүүлж, энэхүү журам болон холбогдох нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай. Гишүүнчлэл нь хувь хүн бүрт хамаарах бөгөөд бусдад шилжүүлэхийг хориглоно.
Журам зөрчсөн тохиолдолд гишүүнчлэлийг түр зогсоох болон цуцлах эрхийг REMAX HUB эдэлнэ.
Зан үйлийн дүрэм
Гишүүд бие биедээ хүндэтгэлтэй, шударга хандах ёстой бөгөөд доромжилсон, заналхийлсэн, гадуурхсан аливаа үйлдэл хориотой. Платформ дээрх харилцаа нь мэргэжлийн ёс зүйн хүрээнд явагдана.
Худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тараах, бусдын нэр төр, ашиг сонирхлыг хохироох үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй.
Үл хөдлөхийн зарын журам
Үл хөдлөх хөрөнгийн зар нь үнэн зөв, бодит мэдээлэл, шаардлагатай зураг, үнийн саналыг агуулсан байх ёстой. Хуурамч, давхардсан, төөрөгдүүлэх зар байршуулахыг хориглоно.
Зар байршуулагч нь өөрийн зарласан хөрөнгийг захиран зарцуулах хууль ёсны эрхтэй болохыг баталгаажуулах үүрэгтэй. Журам зөрчсөн зарыг урьдчилан мэдэгдэлгүйгээр хасах эрхтэй.
Маргаан шийдвэрлэх
Гишүүд хооронд эсхүл гишүүн, платформын хооронд үүссэн маргааныг эхний ээлжид харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Шаардлагатай тохиолдолд REMAX HUB зуучлагчийн үүрэг гүйцэтгэж болно.
Эвийн журмаар шийдэгдээгүй маргааныг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Хориглох зүйлс
Платформыг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулах, бусдыг хуурах, спам тараах, систем болон бусад хэрэглэгчийн аюулгүй байдалд халдах оролдлого хийхийг хатуу хориглоно.
Эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд гишүүнчлэлийг цуцлах, шаардлагатай бол хуулийн байгууллагад мэдэгдэх хүртэл арга хэмжээ авч болохыг анхаарна уу.